Бараа оруулах
Last updated
Last updated
Бүтээгдэхүүний зураг, танилцуулга зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энэ хэсэгт оруулах бөгөөд ямар ангилалд хамаарах бүтээгдэхүүн болох, сонголттой бараа эсэх, үлдэгдлийг харуулах эсэх нэмэлт мэдээллийг Барааны төлөв хэсэгт нэмж идэвхжүүлэн сонгоно.
Бүтээгдэхүүний хязгаарын тоо байхгүй.
Бүтээгдэхүүний сонголтыг оруулах боломжтой.
Бүтээгдэхүүний үлдэгдэл удирдах боломжтой.
Хүргэлттэй бараа эсэхийг идэвхжүүлэх боломжтой.
Бүтээгдэхүүнийг тус бүрээр нэмж оруулж болохоос гадна Бүтээгдэхүүн нэмэх → Импорт хэсэгт дарж барааг файлаар импортлон оруулах боломжтой.
Алхам 1. Бүтээгдэхүүн цэсэнд байрлах /Бараа бүтээгдэхүүн/ цэсийг сонгоно.
Алхам 2. /Бүтээгдэхүүн нэмэх/ товчийг дарна.
Алхам 3. Барааны нэр, Барааны код, Үнэ, Хямдарсан үнэ, Тоо ширхэг, Видео байршуулах бол линк, Брэнд, Тайлбар мөн Барааны төлөв хэсгийн төлөвүүдийг шалгана. Мөн Барааны зургийг сонгон хавсаргана.
Алхам 4. Бараа бүтээгдэхүүн хуудасны дараа Ангилал хуудас руу орж /Ангилалаа/ сонгоно. Нэг бүтээгдэхүүн хэдэн ч ангилалд орох боломжтой. Ангиллын ард байрлах checkbox -г сонгож идэвхжүүлнэ.
Алхам 5. Таны бүтээгдэхүүн хэрвээ сонголттой бол сонголтыг (өнгө, хэмжээ гэх мэт) оруулах боломжтой. Тохиргоо цэсэнд байрлах Энэ бараа олон сонголттой гэсэн товчийг дарж идэвхжүүлнэ.
Алхам 6. Энэ бараа олон сонголттой гэсэн товчийг дарж идэвхжүүлэхэд Ангилал цонхны ард Сонголт гэсэн цонх нээгдэнэ.
Алхам 7. Сонголт нэмэх товчин дээр дарж утгуудыг оруулна.
Алхам 8. Сонголт хэсэгт сонголттой барааны төрөлийн нэрийг оруулна.
Алхам 9. Сонголттой бүтээгдэхүүн дээр агуулахын үлдэгдлийг сонголт тус бүр дээр оруулна. Мөн сонголт тус бүрээс шалтгаалан үнэ өөрчлөгдөх бол тус бүрт нь үнийг өөрчлөх боломжтой.
Алхам 10. Бүтээгдэхүүний талаар бүх мэдээллийг бичиж оруулсны дараа баруун дээд буланд байрлах Хадгалах товчийг дарна, хадгалах товчийг дарснаар таны бүтээгдэхүүн вэбсайт-д байршина.