Zochil Platforms
  • Танилцуулга.
  • Купон код ашиглан дэлгүүр нээх заавар
  • Дэлгүүр удирдах
    • Үндсэн бүртгэл
      • Бүртгүүлэх
      • Дэлгүүр нээх
    • Бүтээгдэхүүн
      • Бүх бүтээгдэхүүн
        • Бараа оруулах
        • Бараа импортоор оруулах
        • Бүтээгдэхүүн онцлох
        • Барааны үлдэгдэл удирдах
      • Ангилал удирдах
      • Брэнд
    • Агуулах
    • Захиалгууд
      • Захиалга шалгах, удирдах, хүргэлт
    • Үйлчлүүлэгчид
      • CRM хэрэглэгчийн бүртгэл
    • Борлуулалтын сувгууд
      • Zochil веб
        • Нийтлэл оруулах
        • Баннер оруулах
        • "Бидний тухай" танилцуулга оруулах
        • Нийтлэг асуултууд оруулах
        • Урсдаг зар
        • Pop Up мэдэгдэл
        • Банкны дансны мэдээлэл оруулах
        • Захиалга
        • Хүргэлт
        • Вебсайт тохиргоо
        • Сошиал хаяг оруулах
        • ​Нөхцөлүүд оруулах
      • Kool.
      • SocialPay App
      • Hipay App
      • Monpay market
      • Chatbot
    • Нэмэлтүүд
      • Zochil Go
      • Lookbook
      • Арга хэмжээ /Ticket/
      • Масс мессеж
      • Купон
      • Хямдралын аян
    • Тохиргоо
    • Апп-аар удирдах
      • Бүртгүүлэх
      • Дэлгүүр нээх
      • Zochil IO апп-ын бүтэц
Powered by GitBook
On this page
  1. Дэлгүүр удирдах
  2. Захиалгууд

Захиалга шалгах, удирдах, хүргэлт

PreviousЗахиалгуудNextҮйлчлүүлэгчид

Last updated 1 year ago

Zochil админ вэбээс хэрэглэгчийн үүсгэсэн захиалгыг удирдах, хянах бүрэн боломжтой.

Алхам 1. Захиалгууд цэснээс онлайн дэлгүүрт ирж буй бүх захиалгыг хянан удирдана.

Алхам 2. Захиалгын ID дугаар дээр дарж захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харна.

Алхам 3. Төлөв хэсгээс захиалгын төлөвийг өөрчлөх шаардлагатай. Баталгаажсан, Хүргэсэн төлөвт шилжүүлснээр тухайн бүтээгдэхүүний агуулахын үлдэгдэл хасагдана.

Qpay, SocialPay, Hipay, Monpay, Карт, Minu payment зэрэг автоматжуулсан төлбөрийн хэрэгсэл холбуулсан, хэрэглэгч дээрх төлбөрийн хэрэгслийг ашиглаад гүйлгээ хийсэн тохиолдолд танд автоматаар баталгаажсан төлөвтэй захиалга ирэх болно. Энэ нь та дансаа шалгаж гараар захиалгын төлөвийг өөрчлөх шаардлагагүй буюу таны дансанд автоматаар орсон төлбөр юм. Тухайн бүтээгдэхүүний агуулахын тоо ширхэг мөн автоматаар хасагдах болно.

Мөн хэрэглэгчид өөрсдийн захиалгыг хүлээж авсан эсэхийг шалгахад амар байх болно.

Алхам 4. Хүргэлтийн үйлчилгээ

Хэрэглэгчийн захиалгыг та өөрийн гэрээ байгуулсан хүргэлтийн компаниар болон хувь хүргэлт ашиглан хүргэж болно. Zochil platform-ын хүргэлтийн системийг ашиглах тохиолдолд “TU delivery”, “Буухиа элч” хүргэлтийн компанийн үйлчилгээг гэрээ байгуулан ашиглах боломжтой.

Алхам 5. Захиалгыг хүргэлтийн компани руу шилжүүлэх

  • Админ Dashboard-ын Захиалга цэснээс хэрэглэгчийн баталгаажуулсан захиалгын мэдээлэл дээр хүргэлт цонхонд байрлах ачааны машины зурган дээр дарж орно. Агуулах хэсэгт хаанаас очиж авах мэдээллийг оруулна. Тухайн бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд анхаарах Төлөв, шинжийг мөн оруулах боломжтой.

  • Барааны төлөв болон Хүргэлтийн мэдээлэл хэсгийн цонхыг бөглөсний дараа тухайн бүтээгдэхүүнийг аль агуулахаас хүргэлтийн компани очиж авах байршлыг сонгоно. Дээрх талбаруудыг бөглөж дууссаны дараа баруун дээд буланд байрлах Хүргүүлэх товчин дээр дарж хүргэлийн захиалгыг илгээнэ.

Агуулах нэмэхдээ Үндсэн цэс → Каталог цэсний агуулах хэсэгт нэмнэ.

Алхам 6. Захиалгыг төлөв болон төлбөрийн хэрэгслээр шүүж харах боломжтой. Мөн Экспорт товчин дээр дарснаар захиалгын бүх мэдээллийг эксел файлруу татаж авах боломжтой.