Захиалга

Захиалгын жагсаалтаас захиалгын дугаар, төрөл, төлөв болон төлбөрийн хэлбэр болон захиалгын огноогоор нь шүүж харах боломжтой.

Захиалгын дэлгэрэнгүй

Захиалга сонгож дарснаар захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл харагдах ба үүнд:

  • Захиалгын төлөв

  • Хүргэлтийн төлөв

  • Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Борлуулалтын суваг

  • Төлбөрийн мэдээлэл

Qpay, SocialPay, Hipay, Monpay, Карт, Minu payment зэрэг автоматжуулсан төлбөрийн хэрэгсэл холбуулсан, хэрэглэгч дээрх төлбөрийн хэрэгслийг ашиглаад гүйлгээ хийсэн тохиолдолд танд автоматаар баталгаажсан төлөвтэй захиалга ирэх болно. Энэ нь та дансаа шалгаж гараар захиалгын төлөвийг өөрчлөх шаардлагагүй буюу таны дансанд автоматаар орсон төлбөр юм. Тухайн бүтээгдэхүүний агуулахын тоо ширхэг мөн автоматаар хасагдах болно.

Хүргэлтийн мэдээлэл

Захиалгын төлөв “Баталгаажсан” болсон үед таны холбосон хүргэлтийн үйлчилгээний мэдээлэл харагдана. Үүний дараа хүргэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг бөглөж, илгээнэ.

Агуулах хэсэгт хаанаас очиж авах мэдээллийг оруулна. Тухайн бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд анхаарах төлөв, шинжийг мөн оруулах боломжтой. Барааны төлөв болон Хүргэлтийн мэдээлэл хэсгийн цонхыг бөглөсний дараа тухайн бүтээгдэхүүнийг аль агуулахаас хүргэлтийн компани очиж авах байршлыг сонгоно. Дээрх талбаруудыг бөглөж дууссаны дараа баруун дээд буланд байрлах Хүргүүлэх товчин дээр дарж хүргэлийн захиалгыг илгээнэ.

Last updated