Бүтээгдэхүүн

Бараа бүтээгдэхүүний мэдээлэл оруулах хэсэг.

Нэмэлт мэдээлэл

  • Вэбсайт дээрээ видео байршуулах бол видеог эхлээд youtube дээр байршуулах шаардлагатай. Youtube дээрх линкийг хуулж админ вэб дээр оруулна. Мөн хямдарсан үнэ байхгүй тохиолдолд уг талбарыг хоосон орхиж болно.

Бүтээгдэхүүний сонголт оруулах

  • Бүтээгдэхүүний төлөв хэсэгт байрлах сонголтуудаас энэ бүтээгдэхүүн олон сонголттой гэсэн сонголтыг идэвхжүүлснээр бүтээгдэхүүн дээрээ сонголт нэмэх боломжтой болох ба сонголт гэсэн шинэ цэс нээгдэж сонголтоо оруулах юм.

  • Сонголт тус бүр дээр үндсэн үнэ, хямдарсан үнэ, тоо ширхэг, sku код, төлөв болон зураг оруулах боломжтой. Сонголтын утгыг бичиж enter товчийг дарж оруулна уу.

Файл эсвэл зураг авах

  • Бүтээгдэхүүний захиалга авахдаа хэрэглэгчээс файл, зураг, текст эсвэл линк хүлээн авах боломжийг олгох тохиргоо.

  • Бүтээгдэхүүний төлөв хэсэгт байрлах файл эсвэл зураг авах гэсэн сонголтыг идэвхжүүлснээр файл, зураг гэсэн шинэ цэс нээгдэж хэрэглэгчээс хүлээн авах мэдээллийн төрлийг сонгох болон заавал оруулах шаардлагатай эсэхийг тохируулж өгөх боломжтой. Хамгийн ихдээ 6 хавсралт оруулах боломжтойг анхаарна уу.

Бүтээгдэхүүний шүүлтүүр

  • Бүх бүтээгдэхүүний жагсаалтаас бүтээгдэхүүний нэр, sku код, мастер ангилалаар хайлт хийх боломжтой. Мөн дараах шүүлтүүрээс сонгон бүтээгдэхүүнүүдийг эрэмблэх боломжтой.

Импорт / Экспорт

  • Excel файлаар бүтээгдэхүүнийг олноор нь вебсайт руу оруулах болон бүтээгдэхүүний мэдээллийг excel файл болгон татаж авах боломжтой .

  • Импорт хийх.

    • Импорт товчин дээр дарж жишээ эксел файлыг татан авч (яг жишээ эксел файлын дагуу) бүх мэдээллийг оруулна. /Excel файлаа энд дарж эсвэл зөөж оруулна уу/ гэсэн хэсэгт бэлдсэн файлыг оруулан Импорт товч -г дарна. Бүтээгдэхүүний зураг болон сонголттой бараа бүтээгдэхүүн импортоор орох боломжгүй. !!! Жишээ excel файлын баганыг устгаж болохгүй.

    • Бөглөх шаардлагагүй баганыг хоосон орхиж хадгална. Аль нэг баганыг устгасан тохиолдолд файл орохгүй болохыг анхаарна уу.

  • Экспорт хийх.

    • Огнооны шүүлтүүр ашиглан эхлэх болон дуусах огноог оруулан тухайн хугацаанд нэмсэн бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг excel файл болгон татаж авах боломжтой.

Онцлох бүтээгдэхүүн

  • Бүтээгдэхүүн хэсэгт таны оруулсан бүх бараа харагдах ба Онцгой баганад байрлах дүрс дээр дарж идэвхжүүлнэ. Тус бүтээгдэхүүн нарны дүрс бүхий тэмдэглэгээтэй болж вэбсайтын нүүрэн хэсэг дэх Онцлох бүтээгдэхүүн цэсэд байрлана. Тус тэмдэгт дээр ахин дарж онцлох бүтээгдэхүүн цэсээс хасаж болно.

Last updated